Pages

Friday, May 20, 2011

In english

I don't worry about my own humble body
But I do worry that my great state may weaken
I don't worry about my own constitution
But I do worry that my great country may be distressed

Should my humble body be exhausted,
Still my great state shall not weaken
Should my own constitution suffer,
Still my great country shall not be distressed
Chinggis' advice

He draws the enemy on with a sharp knife.
He draws the mind on with a jade writing-brush.
He stored his knife and left history in peace.
He took his brush back home.
by G.Mend-Ooyo

I've known the flying of birds and desires,
I've seen the way of stars and people.
I've taken the guardian spirit's place in the fire of the hut:
I've reached the center, I've found the distillation
by G.Mend-Ooyo

The language in which I was raised is a culture I won't forget
The land where I live until I die is a land I shall never leave.
by D.Natsagdorj

Although you smile and someone else cries today
Tomorrow, you could suffer and someone else could sing.
Since everyone goes from diapers to a coffin,
What people need is to love each other, nothing else.
by O.Dashbalbar

I am
The continuation of time-
A plant nurtured by my mother's milk
by B.Lkhagvasuren

A thousand joys in this world of joys, joys, joys
But the rarest of joys is the one joy of peace.
by D.Natsagdorj

According to a simple formula
we're said to be ordinary men.
In books of history
we're called
the common people.
When a war breaks out
We're the first to be sent
and when the enemy kills us
We share one monument.
by Ch.Chimid


Source: Mongolian Calligraphy & Poetry., 2007

Translated from the Mongolian into English by Simon Wickham-Smith
Edited by Mend-Ooyo Gombojav, Munkhnaran Ooyo, Uranchimeg Tsultem

Бурхан Халдун



… Тэмүжин өөрөө Бурхан халдун дээр бууж, өвчүүгээ дэлдэж залбиран өгүүлрүүн:




“Солонго мэт сонсох
Соргог Хуагчины
Сонорын хүчээр
Үен мэт үзэх
Үнэнч Хуагчины
Үзсэний ачаар
Аюулт дайснаас
Амжин дутааж
Бүтэн биеэ
Бүгэн нуугдаж
Бүдэг замыг
Мөрдөн дагаж
Бугын мөрийг
Мөшгөн хөөж
Бургасан гэрт
Буруулан нуугдаж
Бурхан халдунд
Амь хоргодов.
Харийн дайсан
Халдан довтлоход
Харцагаас дутаасан
Болжмор мэт
Хандгай бугын
Мөрийг дагаж
Хад хавчлын
Сүвийг эрж
Халдун ууланд
Дутааж ирээд
Хальс холтсоор гэр барьж
Халуун амиа
Хамгаалав, би.
Бөглүү ойт
Бурхан уул
Бөөсөн чинээ амий минь
Бөөцийлөн аварч
Бөөрийн чинээ биеий минь
Бүтэн мэнд үлдээв.
Өшөөт дайснаас
Өршөөн аварч
Өнчин бидний
Өмөг болсон
Өндөр дээд
Бурхан халдун чамайг
Өглөө бүр мялааж байя!
Өдөр бүр тахиж байя!
Үрийн үрд
Үүрд тахиж
Үе тутам
Үргэлж шүтэе!”
гэж бүсээ хүзүүнд эрих мэт өлгөж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар өвчүүгээ дарж, наран өөд хандаж, Бурхан халдунд есөнтээ сөгдөж, өчил өчин, сацал сацав.

Эх сурвалж: Монголын нууц товчоо (Ц.Дамдинсүрэнгийн буулгаснаар)

Tuesday, November 30, 2010

Япон Хайку




Кадокава Харуки: "Япон Хайку" ном
Орчуулсан: М.Шагдарсүрэн, УБ 2007


... Кадокавагийн Хайкуг уншиж үзэхэд зарим нь хатуу хэцүү хэллэгтэй, орчуулахуйяа амаргүй, үг үсэг, ханз үсгийг нэг бүрчлэн тольдон түлхүүрдэхэд утга санаа нь Монгол ахуйд нэг л ойлгомжтой буухгүй, тун адармаатай байж билээ. Ер нь Хайкуг японоор уншиж ойлгож цэнгэнэ үү гэхээс өөр хэлэнд буухгүй, “Алгаа хазах мэт адармаатай Хайкугийн орчуулга” хэмээн эрхэм нөхөр маань тодорхойлон бичжээ...
8 дахь тал


--

Энэ харанхуй орчлонд төрсөн
Алтан цох бид хоёр
Адилхан хөөрхий

--

Самурайн дэг алдагджээ
Наран орондоо дураараа
Дургиж чадахгүй нь ээ, би

--

Сохор хорхой, мунхаг хүмүүн хоёр л
Сонгож өмнөх замаа
Хол харж чаддаггүй

Алслан урсах голын усанд
Нарны туяа алтарна
Намрын ус аа гэж.

--

Гадаа гийсэн сарны туяа
Шоронгийн түнэр үдшийг ч
Голын усыг ч гэрэлтүүлнэ

Ялагдсан Японыг үзэн ядавч
Яавч би эх орноо
Орхиж чадахгүй ээ

--

Анх удаа гүнжтэй учирч
Алмайрч орхилоо
Жирийн нэгэн эр хүн, би

Хортой загаснаас хордоогүй би
Хонгор бүсгүйн аалинд
Хордлоо, хордлоо

--

Япон орны тугийг
Хар батгана л
Бохирдуулжээ.

Хамгийн хүйтэн тэр орой
Нар давалгаан дээр
Ойчих мэт харагдана.

--

Өрөөл бусад үзэн ядлаа ч
Өвлийн далайн хүчит давалгаанд
Өөрийн бодлоо өөрчлөхгүй

Хүн чамд муу хандлаа ч
Хүсэл бодлоо
Унтрааж болохгүй.

--

Хаврын тэр нэг өдөр
Цэргийн усан онгоцонд
Япон орны цус асгарсан

Хуурамч бараа дүүрэн энэ хотод
Хүн зон олон чиг
Хүйт даагаад жихүүхэн

Худал хуурмагаар дүүрэн
Япон орондоо л хууртагдаж л
Амьдрахгүй юм сан

Өчигдрийн дайны зовлонг
Өнөөдрийн Япон хүн
Таг мартжээ.

--

Үлээх салхи хөмсөг илбэнэ
Үнэндээ шоронгоос л
Гарахын тэмдэг.

Харанхуй шоронгоос би гарлаа
Хаврын жихүүн салхи
Хавирга нэвт үлээлээ.

--

Тэнгэрийн хаяаны үүлс ягаарч
Үдэш болжээ
Хавар дуусах нь ээ!

Тэнгэр цэлмэхэд хүмүүс салхилна
Тэдний гадаалах нь
Улам ихсэнэ.

--

Гадаа бороо орсоор л ...
Хөрш маань гэрлээ асаахад
Манайх бас гэрэлтэй болов

Нойр хулжжээ.
Унтаж чадахгүй хөрвөөнө
Гадаа бороо шивэрсээр л ...

--


Гейшагийн газар
Загасны шөл оочилоход
Хуучин цаг дуугарна

--

Хаа сайгүй шумуулын тор өлгөөстэй
Харин жаахан охин
Хаалгаа олохгүй мунгинана

--

Орой болсон хойно
Ажлаа тараад сая л нэг
Нүүрээ арчлаа.

--

Далбаагаа гэр дээрээ
Хийсгэж байгаад
Далд хийдэг хавар өнгөрлөө.

--

Тэр бүсгүйд кимоно нь зохисныг ээ!
Тэгээд дээр нь сэтгэл нь хиргүй
Сайхан гэдгийг нь ээ!

Цэнгэг усанд умбах загасхан
Цэвэрхэн энэ горхи түүний
Сүүлчийн ус болой.

--

Цэвэр усаар төмсний цэцгээ услав
Хичнээн ариухан болохыг
Мэдэж байгаа болов уу

--

Япон Америкт ялагдаад
Хэцүү байсан тэр үед
Ялаа асар их олшров.

Бөмбөрцөг дээрх
Японы газрын зураг дээр
Бүдүүн ялаа сууна.

Цэнхэр өнгөтэй ялаан сүрэг
Цэргийн усан онгоц руу
Нүүгэлтэн ниснэ.

Saturday, November 13, 2010

Би тамхи татдаг

Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж
Би тамхи татдаг
Санаашрал минь утаа болоод намайг орхиж байна гэж итгэж
Би тамхи татдаг
Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж
Би тамхи татдаг
Цаг хугацааг үнс болон үлддэгийг мартахгүйн тулд
Би тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж
Би тамхи татдаг
Надад буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэж
Би тамхи татдаг
Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж
Би тамхи татдаг
Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж
Би тамхи татдаг


Батзаяа

Monday, October 18, 2010

Уур минь хүрч байна

Р.Чойном
Санаанаас гарамгүй есөн жил минь чи
Сахалт Чойномыгоо битгий мартаарай
Үхсэн хүнд нэхэж олгодог
Үнэгүй алдар
Үнэгүй магаал хэрэггүй
Үнэн хэрэгтэй
Цэцнүүдийн дунд тэнэг явахад
Цэнгэл жаргал элбэг олдох юм
Тэнэгүүдийн дунд л цэцэн байхад
Тэрүүнээс илүү зовлон алга даа
Яаж ч болдоггүй залхуу энэ орчлонд
Яархаа мэдсэн юм бол
Яах гэж би эрт төрөө вэ
Сэрэглэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана
Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугатаана
Зугаалж цэнгэж явахад
Зуун түмэн нөхөдтэй байлаа
Зуурдын зовлонд унахад
Зуух олон ноходтой болох юм
Уурлаж байна би, уурлаж байна
Унаган насаа ахих бүр
Улсын мунхагыг ажих бүр
Уур минь аяндаа асч байна.
Эхээс би уургүй төрсөн
Эр биеийг гүйцтэл уургүй явсан
Эгэл гүн ухаантаныг ойлготол уургүй явсан
Эцэст нь уурын тулам боллоо
Уурыг би эцэг дээдсээсээ аваагүй
Урлаггүй эхнэр Эрдмаагаас аваагүй
Улаан зоригийн муйхар Чапаеваас ч аваагүй
Уур минь аяндаа үүсэн гарлаа
Хадсан өвс дарагдаж ялзараад
Халуун дундаасаа түймэр гардаг
Хамаг ард та нартаа бие хайргүй хураасан
Хадлангийн минь дээрээс дараад шатаалаа
Овоолсон нүүрс норвол өөрөө шатна
Олон түмэн эх орноо дулаацуулах гэж
Олж хураасан нүүрсэнд ус хийгээд шатаалаа
Уур минь шатаж байна
Улаан тугаас үнтэй амьд
Улаан зүрх минь шатаж,
Уужим дэлхийд би шатаж байна
Нэг даваанд өссөн үе чацуутан
Нэг тогоонд хооллосон ахан дүүс
Нэг зовлон үүрсэн ард түмэн
Нэг насандаа итгэсэн төр засаг
Алтыг ялж эгэл хүнийг үнэлэх
Асгаруулсан цусаараа ядуу ард байгуулсан
Атомын энэ зууныг хэн бүхэн мэднэм
Адгийн томъёог нь ч мэдэхгүйд уур минь хүрнэ
Түрүүчийн ташуур барьсан засгийг түлхэн унагаад
Түүний оронд хурдан буу барьж өндийсөн засаг
Түүх ёс төр шударга ухаан бүхнийг бас
Түлхэн унагаад хүнийг мал болгож байна
Эх орны минь дархан алдрыг гутааж
Эрдэмгүй тэнэгүүдийг Европоор тарааж
Эсэн бусын ховч доншуулчдыг урьж авчираад
Өөрсдөө мал мэт сажиллаж явна
Эрийгээ үхсний маргааш өөр хүнтэй банзалдсан
Эмийн шинжтэй манай төр
Эртнийхээ төр Чингисийнхээ нэрийг дурсахаар
Эмээж оросын өлмийг долоож байна
Өвөг Чингист хонзонтой Оросуудыг хүндэлж
Өүлэн эхийн угсаат мань мэтийг хавчиж
Өөрийн тэжээвэр нохойг ад үзэж хөөж
Өлөн хөх чоноор хонио мануулж байна
Үхэр халх угсаа тэнэг удамтай ч гэсэн
Үүнээс тэнэг явсан минь чулуун зэвсгийн үед ч үгүй
Үүнийг мэдээд дөрвөн Ойрдын эсрэг
Үе улиртал цус асган тэмцсэн
Хаан ширээрүү 500 жил гэтээд
Хатан мандухайд тархиа хага харвуулаад
Хувиа бодож суусан 4 Ойрдын үлдэгдэл
Хувьсгалын далимаар эзэн ширээнд гарсан юм
Таванзуун жилийнхээ өшөө хонзонг тайлж
Тал нутгийн минь дээр доромжлол тарьж байна
Тарьсан тэр хэргийг илэрч мэдэгдхээс нааш
Та бүгдийг жигдхэн эрдэмгүй бүдүүлэг өсгөж байна
Ядуу амьдаралын минь зулай дээр
Өстөн ингэж суугаад ярганы мэс үсэнд чинь
Билүүдэж суухад нь ялалтын зэвсгээс зугатааж
Инээж суухийг чинь хараад яаж би инээлцэх билээ
Уур минь хүрч байна
Уур минь зүрхийг минь
Түлэхээс алдарыг минь түлэхгүй
Уур, шартай толгой минь
Тэдний цаазанд өнхөрөвч
Уур хорсол минь Монгол нутаг дээрээ үлдэнэ
Сүр хүчний их уур минь үлдээд зогсохгүй дүрэлзэнэ
Сүлд болсон төрийг ардтайгаа хүн шиг ярилцтал нь дүрэлзэнэ
Сүүлчийн ширээнээс хөөгдтөл нь дүрэлзэнэ

Thursday, August 19, 2010

Harhorin-d Ochiyo

http://www.facebook.com/note.php?note_id=303827495821&id=791614426&ref=mf - эндээс авлаа.


Harhorin-d Ochiyo


hanagar talaa sanaad ochiyo
Hamag Mongoloo bodood ochiyo
Haan Chingisiinhee Har sulded
harts taijiin huu bi morgohoor ochiyo...

harhorumd ochiyo
hairhan Tuul-aa uzeheer ochiyo
Halh goloo uguileed ochiyo
toriin uimeend durveed orson
torol sadantaigaa uulzahaar ochiyo..

harhorumd ochiyo
baigaliin saihand n uusiya
burhan haldun-iihaa shoroog n unirliye
bogd baatar-iin sahiusand daatgaya
buyan hishigtei sunsii n hurailya...

harhorumd ochiyo
nalgar Mongol orondoo huriye
nartaa boroond n devtiye
sartai shonoor unsuulie...
sevgeriinh n tsarailgiig hariya...

harhorumd ochiyo
altai hangaig davahad
agt-iin toos haragdlaa
emeelee uureed ochih uu
erdeniin agtaa unahuu daa...

harhorumd ochiyo
hamag mongoliin min Altan orgoo
hagatsashgui monh galaa
haraad ch gesen avah gej
hairyn itgel durslaar...

harhorind ochiyo
zurhend siilegdsen harhorin
zurgaas uzesgelentei baigallig nutag
zuudend ireed baidag
jinhene mongol ardtai delhii...
harhorind ochiyo

2001 onii 1 sariin 3 d zudtai shon-iin argaliin galiin derged (bichev)

Thursday, May 6, 2010

Бяцхан сургаал

Ренчиний Чойном

Тунгааж бодоогүй юунд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд,сүүлд нь дугар!
Хүний амьдралд чухаг мөртлөө
Хүүхдэд хэлдэггүй сургаал гэж бий!
Хүй ертөнцөд элбэг мөртлөө
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий!
Өнөө үдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог
Өсөхийн цагт хайрлаагүй янаг
Өтлөхийн үед бурхан гэгддэг
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий!

Хот газар булаацалдсан зүйл
Холын хөдөөд хог дээр хэвтэх ч бий!
Хадтай газар хадуур хэрэггүй!
Модтой газар савар хэрэггүй!
Морьтой хүнд бензин хэрэггүй!
Мотоциклтой хүнд ташуур хэрэггүй!
Бөөгийн хэрэгслэл ламд гай
Бөхийн зодог эхнэрт гай
Бурхан тахил чөтгөрт дараа
Буу саадаг чавганцад төвөг
Байгаль болоод хүний ёсонд
Байх байр,зохицох зохицол гэж бий!

Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггүй орон зай гэж бий!
Хэн бүхэн балчир хүүхдийг өрөвдөвч
Хээр тааралдвал айн зэвүүцнэм зэ
Хэвтэж байхдаа амьтны яс сонин ч
Хэлд ороод босоод ирвэл,аюул гэдэг тэр!
Ууланд байхдаа мод үзэсгэлэн ч
Унтаад босоход,гэрт ургасан байвал ямар вэ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө,морьтой загас таарвал ямар вэ?

Оронд тэврэлдэхэд бүсгүй хүн тааламжтай ч
Олны газар тэр,шалдан харагдвал ямар вэ?
Од мичид огторгуйдаа чимэг ч
Ойчоод ирвэл нь дэлхий юу болох вэ?
Хөлийн оймсыг гарт өмсгөвөл ямар вэ?
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ?
Хөхний даруулгыг нүдэндээ зүүвэл ямар вэ?
Хөрсний анжисаар дээл эсгэвэл ямар вэ?
Зохицохгүй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгүй!
Зохицох ёсон гэвч дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай!

Үлгэрлэвээс,өглөө галлах эхнэр
Үд өнгөрөөж босвол хэрэг юун
Үерхэж явсан нөхөр,туслах тусаа
Үхсэн хойно санавал, тус юун
Үелзүүр залууд гоёж явсан гоёл
Үсэн бууралтахад инээдэм төдий!
Үймээний жил түмнийг аварсан зэвсэг
Үе нь өнгөрөхөд түүхийн дурсгал төдий!
Учир иймээс амьд сэрүүн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бүхнээ зохицуул
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай,зүйн дотор яв!
Бусдыг хэлэхээс өөрийгөө урьтаж шинж!
Буруу зөвөө ухаант хүнээс асуу!
Цагийн юмыг цаг алдалгүй хэрэглэ!
Цагаас урьтаж элдэвт битгий сүйд!!