Pages

Wednesday, October 7, 2009

Далдагнах уу?

Ойн амьтад онгоцоор нисч байна гэнэ. Гэтэл хэрээ нисэгчийн бүхээгт орон элдэв товч, унтраалага гээд юм юмаар нь дарахыг нь дараад, түлхэхийг нь түлхээд, татахыг нь татаад, эргүүлж мушгихыг нь ийш, тийш нь эргүүлээд л оролдож өгч байна гэнэ шүү. Туулай, баавгай хоёр хэрээг гайхан харсанаа:

-Хэрээ, чи юу хийж байгаа юм бэ? Хэрээ:
- Аан, би далдаганаж байнаа.Нөгөө хоёр:
- Тэгвэл бид хоёр бас далдаганаж болох уу? Хэрээ:
- Өө, бололгүй яах вэ гэснээр гурвуулаа нийлээд далдаганаж өгч дээ. Төд удалгүй онгоцны тохиргоо алдагдан унаж эхлэхэд туулай, баавгай хоёр сандран:
-Хэрээ, чи одоо буцаагаад янзалж чадах уу? Хэрээ:
-Үгүйчишш. Нөгөө хоёр:
-Тэгээд янзалж чадахгүй байж яах гэж далдаганасан юм бэ? Хэрээ:
- Тэгвэл би та хоёроос асууя, та хоёр нисч чадах уу? Нөгөө хоёр:
- Үгүйчишш. Хэрээ:
-Тэгээд, нисч чадахгүй юм байж хэн та хоёрыг далдагана гэсэн юм бэ? Гэснээ нисэн одов гэнээ.

No comments:

Post a Comment