Pages

Friday, January 22, 2010

нэг шүлэг

Жэрард Мэнли Хопкинс (1844-1889) - Англи

Орчуулсан: Гүн овогт Г.Аюурзана

Сэрээд би авралгүй харанхуйг мэдэрлээ

Сэрээд би гэгээн өдрийг бус, авралгүй харанхуйг л мэдэрлээ.
Үрээд дууссан тэр цагууд, өө, тэр л хар бараан мөчүүд
Үнэндээ шөнө л байсныг мэдлээ! Элээж барсан зам маань ч
Үүрийн туяаг хазаарласан өтгөн будан болохыг таньлаа.

Мэдэрч таниад би хэлж байна. Тэр бараан мөчүүд,
Миний хэлсэн цаг мөчүүд бол он жилүүд юм, амьдрал бүтнээрээ юм.
Харуусал гашуудал минь хэмжээлшгүй; эгнэгт хаяад одсон
Хайртай хүндээ илгээгээд үхүүлсэн захидлууд шиг тоо томшгүй.

Сэтгэл минь шархалж, зүрх минь урагджээ. Бурханы таалал
Сэтгэлээс минь өмөлж эмтлээд амталж үзэхийг л хүсчээ.
Шинэхэн цус надаас анхилж, яс мах минь тэмтрэгдэнэ.

Сүнсний минь хөрөнгөөр зуурсан талх исч мууджээ.
Сүг мэт тийн хаягдсан бүхний зовлон тарчлаан минийх болж,
Шүүдэр мэт хөлс урсаад урсаад тэр зовлонг хөнгөлсөнгүй.

1885, 1918

No comments:

Post a Comment