Pages

Saturday, January 30, 2010

Дуугүйн дуулал

Арван жилд Камертоны улаан фен явахдаа энэ дууг ("Уйлахдаа ухаар" нэртэй) сонсох их дуртай байж билээ. Зарим үед их сэтгэл уужруулдаг дуу байгаа юм хэхэ. Гэтэл энэ дууны шүлэг нь Ф. И. Тютчев гэдэг хүний "Дуугүйн дуулал" юм байна.

Дуугүйн дуулал
Өөрийн зовлон жаргалаа
Өнийн хүсэл мөрөөдлөө
Өрөөл бусдад илчилж
Өөдөсхөн биеэ бүү зовоо.
Сэтгэл зүрхний гүнд
Шивнээ үгсийн нууцанд
Сэтгэлийн үнэн үгс чинь
Сэрж хөгжиж л байг.
Аниргүйхэн шөнийн тэнгэрт
Алсад анивчих одод шиг
Алагхан зүрхний ховилдоо
Агсарч мэлмэрч л байг.
Өөрийнхөө тухай зүрх юу өгүүлэх билээ?
Өөр бусад хүн чамайг яаж ч ойлгох билээ?
Хүний орчлонд чиний юу хүсдэгийг
Хөндлөнгийн хүн яаж ч мэдэх билээ.
Тэсэлгүй хэлсэн үгс
Тээр болох нь бий.
Санасан болгоноо хэлж
Санаагаа бүү бузарла!
Уурлахдаа бол уурлаж
Уучлахдаа бол уучлах
Ухаан бодлын ертөнцдөө
Уужуу тайван амьдар!
Өнгө мөнгөний орчлонгийн
Өөдгүй хүмүүсээс ангид
Өөрийн мөрөөдлийн ертөнцдөө
Өнөд цэнгэж явааарай!

No comments:

Post a Comment